Шууд Chart

Бүх дүүргийн соёлын ордны багш нарыг вакумжуулсан сургалтад хамруулна

2019-06-21 11:25:05

Нийслэлийн Соёл, урлагийн газраас харьяа байгууллагууд тэр дундаа нийслэлийн дүүргүүдийн соёлын ордны дуу, бүжиг, хөгжмийн дугуйлангийн багш нарт зориулсан вакумжуулсан сургалтыг СУИС-тай хамтран тус сургуулийн харьяа “Эгшиглэн" зуны сургалтын төвд энэ сарын 25-28-нд зохион байгуулах гэж байна.

Дүүргүүдийн соёлын ордны багш нарын чадавхийг сайжруулах, туршлага солилцуулах зорилготой тус сургалтад нийслэлийн долоон дүүргийн соёлын ордны 25 багшийг хамруулж байна.

Энэ дашрамд дуулгахад нийслэлийн соёл, урлагийн салбарын ажилтан, албан хаагчид, уран бүтээлчдийг чадавхижуулах тус сургалтыг мэргэжлийн төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран тогтмол зохион байгуулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүх дүүргийн соёлын ордны багш нарыг вакумжуулсан сургалтад хамруулна  
Үзсэн: 778 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй