Өнгөрсөн лхагва гарагт Цагдаагийн ерөнхий газрын Олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Цагдаагийн албаны тухай хуулийн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэг нь энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн Цагдаагийн албаны тухай хуулинд олон нийтийн аюулгүй байдлыг хангах талаар тусгагдсан заалтуудыг Цагдаагийн байгууллагын бие бүрэлдэхүүний хэмжээнд бодит үр дүнг бий болгох зорилготой аж.
Хэлэлцүүлгийн үеэр эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр жагсаал цуглааныг албадан тараах ажиллагаа, нийтийг хамарсан арга хэмжээний үеийн хамгаалалт хийх, улсын онц чухал болон бусад объектийг хамгаалах чиг үүргийг хэрэгжүүлэх, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн осол, гал түймэр, хүн, малын гоц халдварт өвчин гарсан үед хорио цээрийн дэглэм сахиулах зэрэг асуудлыг хэлэлцэж дүгнэлт, санал гаргахаар болжээ.
Цагдаагийн албаны тухай хуулийг хэрэгжүүлнэ | ||
Үзсэн: 1005 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.