Шууд Chart

БНСУ-ын сэтгүүлчид МҮОНРТ-тэй танилцлаа

2019-06-21 17:43:17

БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны ерөнхийлөгч Жун Кюу Сун болон томоохон телевиз, сонин, сайтын удирдлагууд оролцсон 25 төлөөлөгч өнөөдөр МҮОНРТ-ийн “Студи-600”, “P3” радиотой танилцлаа.

Үүний дараа Байгууллага хөгжлийн газрын захирал Т.Батзориг, МҮОНР-ийн нэвтрүүлгийн хэлтсийн дарга Б.Баярсайхан нар хурлын танхимд хүлээн авч, уулзалдсан юм.

Энэ үеэр зочид МҮОНРТ-ийн бодлого, зохион байгуулалт, төсөв гэх мэт янз бүрийн асуулт тавьж байлаа.

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл 2019 оныг гадаад бодлогын жил болгон зарласан. Энэ хүрээнд дээрх улсын хэвлэл мэдээлэлийн удирдлагуудыг өөрийн улсдаа урин авч ирж “Корпорейт” зочид буудлын хурлын танхимд анх удаа хоёр орны сэтгүүлчдийн нэгдсэн форумыг зохион байгуулсан юм.

Ийнхүү хоёр жилд нэг удаа болох дээрх форум 2021 онд БНСУ-д зохион байгуулагдахаар болжээ.

Түүнчлэн гадаадын хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны талаар туршлага солилцох журмаар “Медиа тур” нэртэй төсөл хэрэгжүүлж буй нь нэг жишээ энэ билээ.

Сонирхуулахад, ирэх наймдугаар сарын эхээр ОХУ-ын сэтгүүлчдийг Монголд урин авч ирж, мөн адил форум зохион байгуулахаар хэлэлцсэн байна.

 



























Нийтэлсэн: У.Баярсайхан

БНСУ-ын сэтгүүлчид МҮОНРТ-тэй танилцлаа   
Үзсэн: 783 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй