![](/uploads/201402/news/thumb/e07a16230a56f9d5784792578988fda5_x3.jpg)
Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр суманд ирэх долоодугаар сард “Алунгоо эхийн сургаалийн баяр” гэх арга хэмжээг зохион байгуулахаар болжээ. Тус наадам нь Хөвсгөл аймагт зургаа дахь жилдээ зохиогдож байгаа бөгөөд анх 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд зохиогдож байжээ.
Наадмын хүрээнд тус аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид Алунгоо эхийн тухай түүхэн жүжиг толилуулахаар бэлтгэлээ базааж байгаа аж. Энэ үеэр мөн баруун болон төвийн бүсийн найман аймгийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт, чуулган болох ба "Алунгоо эхийн тухай домог" түүхийг дэлгэсэн гэр музей байгуулахаас гадна наадамд оролцох зочид, гадаадын жуулчдад зориулсан олон үйл ажиллагаа зохиохоор төлөвлөжээ.
Алунгоо эхийг алдаршуулна | ||
Үзсэн: 3119 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.