Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2019-06-25 09:23:29

Уншигч та бүхэнд өнөөдөр буюу зургаадугаар сарын 25-нд хэвлэгсдэн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Дэлхийн банк: Эдийн засгийн өсөлтийн үед хуримтлалаа нэмэгдүүлж, төсвийн нөөцөө хангах нь зүйтэй”, “Т.Аюурсайхан: Дээд шүүхийн шүүгчийг 12 жилээр сонгох нь өндөр эрсдэлтэй”, “Улсын аварга Ч.Санжаадамба: Би бөхчүүдийг эсэргүүцээгүй, МҮБХ-ны шийдвэртэй санал нийлэхгүй байна”, “Шинэ хонгилын анхны зорчигчоор Ерөнхий сайд байсан М.Энхсайхан зорчиж, түүнийг хорьж, бах таваа хангав” зэрэг ярилцлага, нийтлэл оржээ.

"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас “Урьдын нэмэлт, өөрчлөлт улиг бүү болог”, “Хүүхдийн хорт хавдар хөтөлбөр боловсруулахыг “шаардаж” байна”, “Сургууль, цэцэрлэгийн барилгын тоосго бүрийг хүүхдийн төлөө өрөх ёстой”, “Ж.Болдбаатар: Долоогоос доош насны хүүхдээр морь унуулахгүй” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.

Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “ИХ хурал мөрдөх албатай болох гэнэ”, “Ж.Гомбожав: Үндсэн хуулийг хоёр намд зориулан өөрчлөх гэж байна”, “Монголын төр Б.Отгонсүх мэтийн этгээдэд үүдээ нээх учиргүй”, “Шахмал түлшний нөөц 100 мянган тонн-д хүрчээ” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.

“Үндэсний шуудан” сонины энэ дугаарт “Хөгжлийн банкны удирдлагыг гартаа авсан Г.Амартүвшингээс юу хүлээх вэ”, “О.Дөлгөөнд бодит хандив хэрэгтэй байна”, “Эмэгтэйчүүд хүчирхийлэгчийн толгойг илж давраах байдал даамжирч байна”, “Ц.Туяа: Дэлгэцийн бүтээлийн суурийг Монголд тавилцсан” зэрэг материал нийтлэгджээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй