Шууд Chart

Сонгодог урлагийн “олимп”-ийн төгсгөлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр шалгараад байна

2019-06-25 10:00:06

Хөгжмийн алдарт зохиолч Петр Ильич Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны финалын шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр шалгарчээ.

Тус уралдааны нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт энэ сарын 19-21-нд ОХУ-ын Москва хотын Мусоргскийн танхимд /Маринский 2/ болсон юм. Ийнхүү хоёрдугаар  шатанд дуулах 20 дуучныг сонгож авсны дотор Монгол Улсаас гурван дуучин багтаад байв.

Тодруулбал, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс, Д.Бат-Эрдэнэ нар юм.

Тэгвэл хамгийн сүүлчийн шатанд Э.Анхбаяр ОХУ, Гүрж, БНСУ, Узбек зэрэг орны чадварлаг уран бүтээлчидтэй тунаж үлдээд байна.

Сонирхуулахад, дөрвөн жилд нэг удаа болдог уг уралдаанд 231 дууны бичлэг бүртгэгдсэнээс 42 нь тэнцэж, нэгийн даваанд өрсөлдөх эрхтэй болсон аж.

Сонгодог урлагийн сор, шилдгүүд цугладаг уг уралдаанд төгөлдөр хуур, хийл, морин хийл, дуулаач гэсэн дөрвөн төрлийн шалгаруулалттай байсан бол энэ удаад гууль болон модон үлээвэр төрлийг нэмжээ.

Энэхүү уралдааны тэргүүн байрт шалгарсан оролцогч 30 мянган евро, гран при шагналын эзэн 100 мянган еврогоор шагнуулна.

Эцсийн шалгаруулалт энэ сарын 27-нд болно. Элэг нэгт дуучиндаа улам их амжилт хүсч, гран при хүртэхийг ерөөе.

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Сонгодог урлагийн “олимп”-ийн төгсгөлийн шатанд Монгол Улсын дуучин Э.Анхбаяр шалгараад байна   
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-06-25 10:11
Анхаадаа амжилт

Бидэнтэй нэгдээрэй