Шууд Chart

"Хурд" хамтлагийн аялан тоглолт маргаашаас эхэлнэ

2019-06-25 11:22:08

"Хурд" хамтлаг "Хэрэв хөгжим хайрыг тэтгэдэг юм бол үүнийг л түгээе" гэсэн уриатай "Хайртай" соён гэгээрүүлэх аяныг санаачлан, орон нутгаар үнэ төлбөргүй аялан тоглолтоо маргаашаас эхлүүлэх гэж байна.

Монгол эрчүүдэд зөв хариуцлагатай амьдрал, жинхэнэ хайранд уриалахад тус аяны гол зорилго орших аж.

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл урлагийн үндэсний зөвлөлийн 2019-2020 онд хэрэгжүүлэх соён гэгээрүүлэх ажлын нэг нь энэ юм.

Аяны үйл ажиллагаа

  • Зургаадугаар сарын 26-нд Хэнтий аймаг Чингис хотын төв талбай, 19 цагаас
  • Зургаадугаар сарын 28-нд Дорнод аймаг Чойбалсан хотын төв талбай 19.00 цагаас
  • Зургаадугаар сарын 30-нд Сүхбаатар аймаг Баруун-Урт хотын төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 2-нд Дорноговь аймаг Сайншанд хотын төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 3-нд  Замын-Үүд, төв талбай 19.00 цагаас
  • Долоодугаар сарын 4-нд Говьсүмбэр аймаг Чойр төв талбай 19.00 цагаас 
  • Долоодугаар сарын 9-нд Багануур Дүүргийн төв талбай 19.00 цагаас тус тус болно.
Нийтэлсэн: У.Баярсайхан

"Хурд" хамтлагийн аялан тоглолт маргаашаас эхэлнэ   
Үзсэн: 1075 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй