Шууд Chart

Пара жүдочид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцоно

2019-06-28 09:10:36

АНУ-ын Форт-Уэйн хотод маргааш эхлэх дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд манай улсын пара жүдогийн баг тамирчид оролцохоор хүлгийн жолоо заллаа.

Олимпийн оноо олгох тус тэмцээнд дэлхийн 70 гаруй орны тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Манай улсаас эрэгтэй 60 кг-ын жинд С.Ядамдорж, 66 кг-д А.Мөнхбат, Г.Чулуунсүх, 73 кг-ын жинд Э.Даваадагва, 90 кг-д  Б.Баттөгс,  эмэгтэйчүүдийн +70 кг-д Н.Алтанцэцэг гэсэн зургаан тамирчин B1, B2, B3 ангилалд эх орноо төлөөлөн оролцоно. Монгол Улсын баг тамирчид уг тэмцээнд хоёр дахь удаагаа оролцох гэж байгаа бөгөөд одоогийн байдлаар ямар нэгэн медаль хараахан хүртээгүй байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Пара жүдочид дэлхийн хараагүйчүүдийн хоёрдугаар наадамд оролцоно  
Үзсэн: 757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй