
Нэрт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит XVI уралдаан энэ сарын 17-30-ны хооронд ОХУ-ын нийслэл Москвад болж байна.
Сонгодог урлагийн олимп гэгддэг тус уралдааны дуулаачийн төрлийн гуравдугаар шатанд манай дуучин Э.Анхбаяр шалгараад байсан билээ.
Өчигдөр дуулаачийн төрлийн шагналтнууд албан ёсоор тодорч Э.Анхбаяр дөрөвдүгээр байрт шалгарч, дипломоор шагнагдсан байна. Шагнал гардуулах ёслол өнөөдөр 13.00 цагт Москвагийн Пашковын ордонд явагдах бол гран при шагналын эзэн энэ сарын 29-нд тодрох юм байна.
Дуулаачийн төрөл эмэгтэй
1-р байр, алтан медаль - Мария Баракова (ОХУ)
2-р байр, мөнгөн медаль - Айгуль Хисматуллина (ОХУ)
3-р байр, хүрэл медаль - Мария Мотолыгина (ОХУ)
4-р байр, диплом - Ангелина Ахмедова (Узбекистан), Оксана Майорова (ОХУ)
Эрэгтэй
1-р байр, алтан медаль - Александрос Ставракакис (Грек)
2-р байр, мөнгөн медаль - Гихун Ким (БНСУ)
3-р байр, хүрэл медаль - Мигран Агаджанян (ОХУ)
4-р байр, диплом – Э.Анхбаяр (Монгол)
Дмитрий Хворостовскийн нэрэмжит тусгай шагнал - Владислав Куприянов (ОХУ)
Дуучин Э.Анхбаяр дөрөвдүгээр байр эзэлжээ | ||
Үзсэн: 1821 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.