Шууд Chart

БНСУ-ын жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны дэд сайд Ким Хаг Дутай уулзав

2019-06-28 14:26:45

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны дэд сайд Ким Хаг Ду-тай уулзаж, хоёр улсын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, жижиг, дунд үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Дэд сайд нар хоёр улсын хувийн хэвшил, гарааны бизнесүүд хоорондын хэлхээ холбоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд Засгийн газрын түвшинд үргэлжлүүлэн анхаарч, нягт хамтран ажиллах талаар санал нэгдэв.

БНСУ-ын тал манай хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэлийн асуудлыг хариуцсан яам хоорондын хамтын ажиллагааны Санамж бичгийг шинэчлэн байгуулах, гарааны бизнесүүдийн санал санаачлагыг дэмжих зорилгоор залуу бизнесүүдийн хооронд тэмцээн зохион байгуулах санал тавив.

Дэд сайд Б.Батцэцэг манай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг БНСУ болон гуравдагч зах зээлд гаргах, тус салбарт хэрэгжүүлж буй мэдээлэл, технологийн тогтолцоог Монгол Улсад нэвтрүүлэх тал дээр солонгосын талтай түлхүү хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.


БНСУ-ын жижиг, дунд үйлдвэр, гарааны бизнесийн яамны дэд сайд Ким Хаг Дутай уулзав  
Үзсэн: 560 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй