Шууд Chart

“БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн дэлгэгдлээ

2019-06-28 17:28:41

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд үүнийг тохиолдуулж, хоёр улсын соёлын солилцоог хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй томоохон ажлын нэг нь БНХАУ-ын Өвөрмонголын музей, Монголын үндэсний музейтэй хамтран дэлгэсэн “Хятан-И Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн юм.

Энэхүү үзэсгэлэнгийн нээлт өчигдөр Үндэсний музейн их танхимд болов.  

Үзэсгэлэнгийн нээлтэд Монгол Улсын БСШУСЯ, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Соёл, аялал жуулчлалын тэнхимийн төлөөлөгчид оролцсон агаад Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Жүн Шин нар оролцож Хятаны соёл, түүх археологийн дурсгалуудын талаар лекц уншив.

Хятан Улс нь Х-ХII зуунд Монголын өндөрлөгийн өмнөд хэсэг, одоогийн БНХАУ-ын умард нутагт аж төрж асан нүүдэлчин угсааны үндэстэн юм.

Хятанчууд 916 онд Их Ляо улсыг байгуулан, 200 гаруй жил оршин тогтносон байна. Хятан нарын уугуул нутаг тул тэдний үлдээсэн хот суурины туурь, булш бунхны арвин дурсгалууд тоногдоогүй хадгалагдаж үлдсэн нь онцлог болохыг эрдэм шинжилгээний ажилчид хэлж байлаа.

Уг үзэсгэлэнд дэлхийг шуугиулсан археологийн нээлтийн нэг “Елюй Юй Жигийн бунхан”, “Чэнь-Гуо гүнжийн бунхан”, “Тугалжийн уулын бунхан”–ны олдворууд алт, мөнгөн эдлэл, гоёл чимэглэл, морины тоног хэрэгсэл, ваар шаазан, гэрэлт хөшөө, тахилын зан үйлийн эд өлөг зэрэг 70 иж 450 гаруй нэн ховор нандин үзмэрийг анх удаа нэг дор цогцоор нь дэлгэн үзүүлж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр” үзэсгэлэн дэлгэгдлээ   
Үзсэн: 697 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй