
Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зарим газраар дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүхэн байна.
2019 оны 06 дугаар сарын 29-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Төв болон баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор 27-32 хэм, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 17-19 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 1-нээс 07 дугаар сарын 04-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
1-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо, 2-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 3-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 4-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.
Зарим газраар дуу цахилгаантай бороо орж, нутгийн зүүн хагаст сэрүүснэ | ||
Үзсэн: 767 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.