Шууд Chart

Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

2019-07-01 13:29:21

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2019 оны долоодугаар сарын 1-нээс долоодугаар сарын 8-ныг хүртэлх долоо хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


- Долоодугаар сарын 3-нд нутгийн баруун, 4-нд нутгийн төв, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно - 

Баруун аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 2, 7-нд нутгийн хойд хэсгээр, 3-нд зарим газраар, 4-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна. Хугацааны эхэнд нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.

Төвийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 2, 7-нд нутгийн баруун хэсгээр, 3, 4-нд зарим газраар, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Зүүн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 4, 5-нд зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр бага зэрэг сэрүүснэ.

Говийн аймгуудын нутгаар: Долоодугаар сарын 4-нд нутгийн хойд хэсгээр, 5-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Агаарын температур нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна. Хугацааны дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүснэ.


Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ  
Үзсэн: 6780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-07-02 09:29
Ulaanbaatar geed todorhoi tsag agaariin medeelel ugch bgaach

Бидэнтэй нэгдээрэй