
"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-ны хооронд “Монгол шилтгээн”-д зохион байгуулагдана.
17 дахь жилдээ болох гэж буй тус наадмын зорилго нь Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд оршиж байна.
Мөн уг арга хэмжээ нь “Playtime” амьд хөгжмийн наадам нэртэйгээр зохион байгуулагддаг байсан бол энэ жилээс хөгжмийн наадам болон өөрчлөгджээ.
Үүнд хип хоп, рок поп, амьд хөгжмийн урсгалын уран бүтээлчид оролцох аж.
"Playtime-2019" хөгжмийн наадам энэ сарын 5-7-нд болно | ||
Үзсэн: 434 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.