Шууд Chart

Дуучин Б.Аззаяа Lady Gaga -гийн продюсертэй хамтран ажиллана

2019-07-03 11:52:12

Хүүхдийн дуугаар дагнан уран бүтээлээ туурвиж буй залуу дуучин Б.Аззаяа Lady Gaga -гийн продюсертэй хамтран ажиллахаар болжээ.

Тэр энэ тухайгаа цахим хуудастаа “2019.6.30. Энэ өдөр амьдралд маань маш сайхан үйл явдал боллоо. Анх удаа өөрийнхөө авьяас чадварыг сорьж оролцсон олон улсын тэмцээнд амжилттай оролцож, хоёр мянган хүүхэд залуусаас шилдэг 14-т үлдэж, дэлхийн хэмжээний шилдэг “ Lady Gaga -гийн продюсер “Adam H”, түүний баг хамт олонтой хамтран ажиллах гурван дуучны нэгээр сонгогдож чадсандаа маш их баяртай байна” хэмээжээ.

Түүний хувьд дөрвөн настайгаасаа эхлэн "Тавтай нойрсоорой" хэмээх дууг тун эвлэгхэн дуулсан нь өнөөг хүртэл хүүхэд багачуудын дунд хит хэвээр байна.

Мөн сонсогчид түүнийг жаахнаар нь хүлээн авч, насанд хүрээгүй болов уу хэмээн эндүүрэх нь бий. Тэгвэл тэр 21 нас хүрснээс гадна бяцхан гүнжийн ээж болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Б.Аззаяа Lady Gaga -гийн продюсертэй хамтран ажиллана  
Үзсэн: 1698 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй