![](/uploads/201402/news/thumb/7c3ae87841549fa14160d35480556a80_x3.jpg)
Монголын тэшүүрийн холбооноос зохион байгуулж буй Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын улсын аварга шалгаруулах 46 дахь тэмцээн өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхэллээ. Энэ удаагийн тэмцээнд хот, хөдөөгийн 23 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож байна. Тодруулбал, 13-14 насны охид хөвгүүд 500 м, 1000 м, 15-16 насны охид хөвгүүд 500 м,1500 м, 17-19 насны охид 1500 м, хөвгүүд 3000 м гэсэн зайн төрлүүдэд хурд, хүчээ сорьж байна. Мөн тус тэмцээнд ОУХМ цолтой хоёр, спортын мастер цолтой дөрөв, спортын дэд мастер цолтой долоон тамирчин оролцож байгаа аж.
Сонирхуулахад, Монголын тэшүүрийн холбоо ирэх сарын 1, 2-ны өдрүүдэд Дэлхийн тэшүүрийн холбооны “А” зэрэглэлийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд тус тэмцээд ОХУ, Өмнөд Солонгосын тамирчид оролцох ажээ.
Тэшүүрийн өсвөр үе, залуучуудын УАШТ эхэллээ | ||
Үзсэн: 1741 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.