
Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравжамцын Энхийн-Од эх орондоо амарч байгаад АНУ-ыг зорьжээ.
Монголын сагсан бөмбөгийн шинэ од тэрбээр 2019-2021 онд АНУ-ын “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсон байна.
Ш.Энхийн-Од энэ тухайгаа өөрийн фэйсбүүк хуудастаа нийтлэхдээ “Би Шаравжамцын Энхийн-Од байна. АНУ-д ирээд нэг сар боллоо. Би энэ хугацаанд ямар сургуульд цаашид сурах талаар их бодлоо. Мөн урилга өгсөн хэд, хэдэн сургуулиудаар очиж уулзаж, бэлтгэлд нь орж байлаа. Миний бие 2019-2021 онд “Prolific Prep” гэдэг сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцахаар болсондоо маш их баяртай байна. Олон хүнтэй ярилцаж байж энэ шийдвэрийг гаргалаа. Энэ сургуульд NBA-ын тоглогч болох Phoenix Suns багийн тоглогч Josh Jackson, Portland Trailblazers багийн тоглогч Gary Trent Jr нар сурч байсан юм байна. Би энэ сонголтыг хийсэндээ маш их баяртай байна. Мөн намайг дэмждэг та бүхэндээ баярлалаа” гэжээ.
Тэрбээр Улаанбаатар хотын төв талбайд өнгөрсөн зургадугаар сарын 3-7-ны хооронд 18 хүртэлх насны сагсан бөмбөгийн 3х3 төрлийн ДАШТ-д тун амжилттай оролцож, “мэргэн бууч” буюу хамгийн өндөр оноо авсан тамирчдын жагсаалтыг тэргүүлсэн юм.
Сагсчин Ц.Шаравжамцын Энхийн-Од АНУ-ын сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцана | ||
Үзсэн: 1039 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.