Шууд Chart

Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ

2014-02-25 08:41:35

Боловсрол, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр "Боловсролын салбарын шинэчлэл" төслийн хүрээнд "Багшийн хөгжил" /www.teacher.sur.mn/  портал сайтыг нээлээ.

Монголын багш нарт мэдлэг боловсролоо дээшлүүлэх, харилцан туршлага солилцох онлайн орчин бүрдүүлэх, боловсролын салбарын хүний нөөцийг чадавхжуулах, багшийн хөгжлийг дээшлүүлэх зорилготой бүтээгдсэн уг портал сайтыг Цахим сургалтын үндэсний төвөөс бүтээж,  Багшийн мэргэжил дээшлүүлэх институт түшиглэн үндэсний хэмжээнд хэрэгжүүлж эхэлж байгаа ажээ.   
Монгол Улсын багш бүр онлайнаар харилцан суралцаж, ажлын байран дээр мэргэжил ур чадвараа дээшлүүлэн тасралтгүй хөгжих боломжийг Багшийн хөгжил портал сайт бий болгож байгаа аж. Өөрөөр хэлбэл,  багш бүр мэдээлэл хүлээн авах, дамжуулах, санаачлагч болох, онлайн орчинд өөрийн шилдэг санаа, шинэ арга зүй технологийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, түүнийгээ үнэлүүлэх, багш ярилцагч байх, онлайн хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт идэвхтэй оролцох, багш, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга туршлагаа баяжуулах зэрэг олон шинэ боломж бий болгож байгаа юм.  
Нийтэлсэн: О.Энхмаа

Багш нар онлайнаар өөрсдийгөө хөгжүүлнэ  
Үзсэн: 1858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Borhuuhen Maam [202.179.11.xxx] 2014-07-02 11:34
ene saitaas mash ih zuiliig olj avch baigaadaa bayrtai bna
202.179.11.xxx [202.179.11.xxx] 2014-07-02 11:25
Bolovsrolin shinechlelin hureend unuu ueig mederch ,olon tumend heregtei,shaardlagatai saitiig neej ugsun ta buhend talarhaj bainaa. Ajil,amidrald ni sain saihan buhniig husie

Бидэнтэй нэгдээрэй