![](/uploads/201402/news/thumb/c666fdb01417357b54e962c54531acf9_x3.jpg)
Хорихоос өөр төрлийн ялыг хэрэгжүүлэхэд хууль, журмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх, практикт гарч буй хүндрэлтэй тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн харилцан туршлага солилцох, ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор ШШГЕГ-ын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх газар, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба хамтран маргааш Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны байранд “Хорихоос өөр төрлийн ялын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлын талаар хуулийн байгууллагуудын нэгдсэн хэлэлцүүлгийг зохион байгуулахаар болжээ.
Тус хэлэлцүүлэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Улсын дээд шүүх, Улсын дээд шүүхийн судалгааны төв, Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газар, дүүргийн Засаг дарга, хуулийн хэлтсийн мэргэжилтнүүд, хотын бүсийн хорих ангийн дарга нар, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх албаны Хорихоос өөр төрлийн ялын шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд, шийдвэр гүйцэтгэгч нарын төлөөлөл зэрэг байгууллагуудын холбогдох албан тушаалтнууд оролцох аж.
Хэлэлцүүлгийн үеэр холбогдох мэргэжлийн хүмүүс дээрх сэдвийн дагуу илтгэлүүд тавихаар төлөвлөжээ.
Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх талаар хэлэлцэнэ | ||
Үзсэн: 1311 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.