Шууд Chart

Япон улсад инженерүүдээ суралцуулна

2014-02-25 09:04:31

Боловсрол шинжлэх ухааны яамнаас улсынхаа инженерийн мэргэжилтнүүдийг  технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлдэг  Япон улсад  бэлтгэхээр  “Инженер, технологийн дээд боловсрол” төслийг энэ жилээс хэрэгжүүлэх болсон.

Японы засгийн газраас Инженер, технологийн дээд боловсролыг дэмжих төслийг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Засгийн газарт 7 тэрбум 535 сая иенийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Төслийн хүрээнд магистр, докторын сургалтаас гадна зэргийн бус сургалт, бэлтгэл сургалт, хосолсон сургалт гэсэн таван чиглэлээр  нийт 1000 гаруй хүнийг сургах нөхцөл бүрдэж байгаа аж. 
Өөрөөр хэлбэл, 2023 оны гуравдугаар сар хүртэл  үргэлжлэх уг төслийн үр дүнд хос хөтөлбөрийн хүрээнд механик инженер, барилгын инженер, цахилгаан электроникийн инженерийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэл хийгдэж тухайн хичээлийн кредитийг Японы их, дээд сургуулиуд  харилцан хүлээн зөвшөөрөхөөрөө давуу талтай ажээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Япон улсад инженерүүдээ суралцуулна  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-03-30 13:45
япон улсад суралцуулах тухай мэдээллийг хаанаас авч болох уу?

Бидэнтэй нэгдээрэй