Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан

2019-07-05 15:32:34

Малчид, иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, мөндөрийн  аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаас 07 дугаар сарын 06-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 17-22 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 4-9 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 хэм, Орхон-Сэлэнгийн сав газраар 27-32 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн  зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 7-12 хэм, өдөртөө Халх голын сав газраар 18-23 хэм, бусад нутгаар 23-28 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос баруун урагш эргэж секундэд  6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 26-28 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 11-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

7-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-10-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 13 хэм дулаан  
Үзсэн: 906 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй