Уншигч та бүхэндээ өнөөдөр буюу энэ сарын 25-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Монгол Улс цөмийн оношлогооны аппараттай боллоо”, ”Сэхээнд хэвтсэн” уул уурхайн хөрөнгө оруулалт”, “МАХН-д ”Баяртай” гэж хэлье”, “Түүхэнд үлдэх наадам” зэрэг нийтлэл сурвалжлагыг онцлож байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “”DDISH”-ийн технологийн шинэчлэлийн ажил хэрэглэгчдээ бухимдуулж байна”, “Монголын стратегийн бүтээн байгуулалт дарга нарын хувь нэхэлтээс болж гацаад байна” зэрэг мэдээ, сурвалжлага болон Кино зохиолч Х.Хүчитхарын “Халимагийн ерөнхийлөгчийн сангаас хөрөнгө гаргуулаад дипломоо хамгаалж байгаа” зэрэг ярилцлагууд оржээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Шүлхийн голомтод ажилласан тэмдэглэл”, “Мал ямар ёо гэх биш дээ...”, “Нүүрс, усны хэрэглээг бууруулж, мөнгө хэмнэгч салхи” зэрэг сурвалжлага, мэдээ болон Б.Үүрцайхын “Охиныхоо сэтгэлийн тэнхээг мэддэг болоод намайг авч явсан байх” нэртэй ярилцлагыг онцлож байна.
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Давхар дээл”-тэй сайд нар давраад хилийн боомтыг атгана”, “ҮТЕГ-ын дарга асан Ч.Гансүх 2.845 тэрбумыг төрд эргүүлэн төлнө”, “Элдэв мансуурал, архидан согтуурлаас ард иргэдээ хамгаалъя” зэрэг сурвалжлага, нийтлэл болон мэдээллүүдийг онцлов.
“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт Газрын тосны газрын Бүтээгдэхүүн хангамжийн хэлтсийн дарга Л.Раднаасүрэнгийн “Шатахуун литр тутамдаа 300 төгрөгөөр нэмэгдэж байсан ч сэргийлж чадсан” нэртэй ярилцлага болон “ЭЦГ, МБГ хамтран хар тамхины томоохон сүлжээ илрүүлжээ”, “З.Энхболд даргын “хүсэлтийн хариу”-г хэзээ өгөх вэ, АТГ-ынхан”, “Эргэлзэх хэрэггүй, “Рио Тинто”-гоос олон С.Гантуяа “төрнө” зэрэг нийтлэл, сурвалжлагыг онцлож байна.
“Өглөөний сонин”-оос “Засгийн газар Францын луйварчин гэгдэх “Арева”-г дэмжиж байна”, “Мүүн шашин биш мөнгө олох, угаах механизм”, “Дэлхийн лидерүүд Украйнд анхаарлаа хандуулж байна” зэрэг мэдээ, сурвалжлага болон МАХН-ын Нийслэл, намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Г.Бямбасүрэнгийн “Д.Дагвадорж Шадар сайдыг ч заналхийлсэн” нэртэй ярилцлагыг уншиж болно.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 915 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.