Шууд Chart

Хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь өгчээ

2014-02-25 09:51:48

Авлигын эсрэг хуульд зааснаар Төрийн албан хаагчид жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хө­рөнгө орлогоо мэдүүлэх ёс­­­той. Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлснээр нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн есөн дүүрэг, Засаг даргын хэрэгжүүлэгч 31 агентлаг, Нийслэлийн өмчит үйлдвэрийн болон төсөвт байгууллагуудын удирдах албан тушаалтнууд хуульд заасан хугацаанд хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь өгчээ. Нийт 2702 албан хаагч мэдүүлгээ цахим болон цаасаар гаргаж өгсөн байна.

Нийтэлсэн: О.Энхмаа

Хөрөнгө орлогын мэдүүлгээ 100 хувь өгчээ  
Үзсэн: 824 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй