Шууд Chart

Иргэд худалдан авах ажиллагаанд оролцож болно

2014-02-25 10:49:55

Иргэд, төрийн бус байгууллага нөгөө талаас мэргэжлийн байгууллагын төлөөлөл тендерийн сонгон шалгаруулалт хийн ажилладаг Үнэлгээний хороонд эрх тэгш байдлаар оролцож, хамтарсан шийдвэр гаргах хуульзүйн орчин нөхцөл бүрдээд жил гаруйн хугацаа өнгөрч байгаа.

Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас маргааш Үнэлгээний хороонд орж ажилладаг, худалдан авах ажиллагаанд хяналт тавьж оролцдог болон оролцох сонирхолтой байгаа нийслэлийн иргэд, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо ба хувийн хэвшлийн төлөөллийн уулзалт семинарыг зохион байгуулахаар болжээ.
Авто зам, гүүр, дулаан хангамж, барилгын инженер, технологич, эдийн засагч, экологич зэрэг мэргэжлээр ажилласан туршлагатай, өөрийн дүүрэг, хороонд хэрэгжих төсөл хөтөлбөрийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад гар биеэ оролцох, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах сонирхолтой нийслэлийн иргэд дээрх уулзалтад оролцож болох аж.
 
Уулзалт семинар маргааш  Төр захиргааны тавдугаар байрны Иргэний танхимд 9:00-13:00 цагийн хооронд болно.
Нийтэлсэн: О.Энхмаа

Иргэд худалдан авах ажиллагаанд оролцож болно  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй