
Уншигч та бүхэнд өдөр тутмын сонинуудын өнөөдөр буюу долоодугаар сарын 9-ны өдрийн онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нар Хөдөлмөрийн баатар боллоо”, “Баярын жаран хоног”, "Найраатай наадмын сонин хачин", "Д.Төрбат: Агуу их Дашдооров “Аав чинь манай суманд байдаг” гэж хэлж билээ", зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
"Өнөөдөр” сонины өнөөдрийн дугаараас "Дөрвөн хүнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ", "Эцэг хууль-иас аврал эрсэн УИХ-ын сонгуулийн тухай зохицуулалтууд", "Ч.Баярбат: Прагын амьтны хүрээлэнтэй хамтран хавтгай үржүүлэх төв байгуулна", "Хү" хамтлаг “Хангарди одон хүртэв” зэрэг ярилцлага, нийтлэл, мэдээллийг онцолж байна.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт "Энэ дөрвөн бөхөөс л түрүү бөх тодорно", "Баяр наадмын үеэр хүүхэд багачуудад чиптэй бугуйвч тараана", зэрэг нийтлэл, мэдээлэл нийтэлжээ.
"Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт "Ерөнхийлөгчийн шагнал нүдээ олох цаг дор", "Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улс дөрвөн баатартай боллоо", "Б.Эрдэнэхүүд начин цол олгож, Б.Ганзоригийн цолыг хураалаа", "Унаач хүүхдийн амь нас 30 мянга уу, 100 мянга уу" зэрэг нийтлэл, мэдээ, сурвалжилга багтжээ.
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт "Сэрсэн тал, Цагаан суваргыг төр үнэллээ" “А.Хосбаяр: Би дуучин болоогүй байсан бол алдарт уяач болох байсан", "ДЦС-4 бүрэн автомат удирдлагатай болжээ” зэрэг ярилцлага, нийтлэл багтжээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 540 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.