Шууд Chart

Улсын наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр, маргааш явагдана

2019-07-09 10:17:22

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар хүчит 512 бөх барилдана.

Өнгөрсөн жил Бөхийн холбооны маргааны улмаас Спортын төв ордонд бөхчүүдийн бүртгэлийг авч байсан бол энэ жил Монгол бөхийн өргөөнд хийхээр болжээ.

Бүртгэл өнөөдөр, маргааш 10:00-18:00 цагийн хооронд болох бөгөөд улсын наадамд барилдах бөхчүүд цолны үнэмлэх, хоёр хувь цээж зурагтайгаа өөрийн биеэр ирж бүртгүүлэх шаардлагатай юм байна.

Мөн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан байх шаардлагатай гэнэ.

Үндэсний их баяр наадамд өсвөрийн 128 бөхийн барилдаан болох бөгөөд барилдах хөвгүүдийг өнөөдөр Монголын хүүхдийн ордонд бүртгэх аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Улсын наадамд барилдах бөхчүүдийн бүртгэл өнөөдөр, маргааш явагдана   
Үзсэн: 1072 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй