Шууд Chart

Олон улсын хоршооллын өдрийг тэмдэглэв

2019-07-09 14:06:11

Олон улсын хоршооллын өдрийг тохиолдуулан долоодугаар сарын 8-нд НҮБ-ын төв байранд “Олон улсын хоршооллын өдөр: Зохистой хөдөлмөр эрхлэлт” сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт НҮБ-ын НБДГ-ын Эдийн засаг, нийгмийн газар, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Олон улсын хоршооллын холбоо болон гишүүн орнуудын төлөөлөгчид оролцож, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хоршооллын гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, түүний давуу чанарыг үр дүнтэй ашиглах асуудлаар ярилцав.

Уг хэлэлцүүлэгт Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд оролцож, хоршооллын талаар авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, үйл ажиллагаа, хоршооллын хөгжлийн өнөөгийн байдлыг танилцуулав.

Манай улс хоршооллыг дэмжих олон улсын хүчин чармайлтад хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж ирсэн бөгөөд “Нийгмийн хөгжилд хоршооллын гүйцэтгэх үүргийн тухай” тогтоолыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1992 оноос эхлэн хоёр жил тутам санаачлан батлуулж иржээ. 


Олон улсын хоршооллын өдрийг тэмдэглэв  
Үзсэн: 569 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй