![](/uploads/201402/news/thumb/8cd80f4208b17848de169c9407638e3b_x3.jpg)
Улсдаа томоохонд тооцогдох Хөвсгөл аймаг нийт 23 сумын 125896 хүн амтай. Аймгийн хэмжээнд 18 сумын эрүүл мэндийн төв, таван сум дундын эмнэлэг, таван өрхийн эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлэг зэрэг эрүүл мэндийн байгууллагууд ажилладаг байна.
Одоогоор тус аймагт 198 их эмч, 714 сувилагч, тусгай мэргэжилтэн, 51 бусад дээд мэргэжилтэн гээд нийт 1469 эмч, мэргэжилтэн, ажилчидтайгаар эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх, эм барих үйл ажиллагааг явуулж байгаа ажээ.
Хөвсгөл аймагт бусад аймгуудад жишиг болохоор олон ажил хийгдэж байгаагийн нэг нь эх, хүүхдийг эрсдлээс хамгаалах хөтөлбөрийг баталж, “Эрсдлийн сан”-г бий болгожээ. Тус сангаас бага орлоготой, эмзэг ядуу өрхийн хүүхдүүдийг гурав дахь шатлалын эмнэлэгт хийгдэх шаардлагатай эмчилгээний болон замын зардлыг хариуцдаг байна. Мөн эх, хүүхдийн зайн оношлогоог тогтмолжуулснаар нийт өвчтөнүүдийн 70 гаруй хувийг орон нутагтаа эмчилдэг болсноос гадна улсдаа анх удаа сумын эмнэлгээ телемедициний сүлжээнд холбож “Цахим эрүүл мэндийн анхны аймаг” болохоор зорин ажиллаж байгаа талаар тус аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар мэдээллээ.
Хөвсгөл аймаг “Эрсдлийн сан”-г бий болгожээ | ||
Үзсэн: 952 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.