Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан

2019-07-13 15:14:06

Малчид, ард иргэд, наадамчдын анхааралд: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 13-ны 20 цагаас 07 дугаар сарын 14-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 6-11 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 17-22 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө Хэнтийн уулархаг нутгаар аадар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өмнөговийн баруун хэсгээр  бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө  15-17 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 15-наас 07 дугаар сарын 19-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

15-17-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 17 хэм дулаан  
Үзсэн: 792 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй