Шууд Chart

Б.Орхонбаяр: Наадмын өмнө Монгол Улсын начин цол хүртэж болох юм шиг л санагдаж байсан

2019-07-15 09:45:47

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд начин цол хүртсэн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, Баярсайханы Орхонбаяртай цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Хос түрүү” ХХК, “Таванхан” бөхийн дэвжээ, “Аварга” дээд сургуулийн бөх бөгөөд энэ жилийн хамгийн залуу начин болж буйгаараа онцлог юм.

-Юуны өмнө улсын цолтны эгнээнд бичигдэх болсонд баяр хүргэе ...

-Баярлалаа. Миний анхны багш Л.Гантөмөр, харин үндсэн багш Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Б.Адъяахүү нар. Энэ амжилтанд хүрсэн утга учир бол тэдний минь л ач буян.

-Хэдэн оноос бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2012-2014 оны хооронд Л.Гантөмөр багшийнхаа удирдлага дор хичээллэж байгаад 2015 оноос хойш буюу хотод сууришаад Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй, улсын начин Б.Адъяахүү нараар заалгаж байна.  

-Ийм богино хугацаанд улсын начин цол хүртсэн бөх ховор байх шүү ...

-Тийм байх.

-Гурвын давааг улсын харцага Т.Өсөх-Ирээдүй багшаараа илээсэн. Багш тань начны даваанд гарахад юу гэж захиж байна вэ?

-Бодож санах юмгүй хийе гэсэн “юм”-аа хийгээд л барилдаарай гэж хэлсэн.

-Од нь гүйсэн бөхчүүдийг наадамчид таньдаг л даа. Таныг анхнаасаа л нэрлэж байсан ...

-Баярлалаа. Улам хичээж барилдана аа.

-Таны удамд бөх хүн байдаг уу?

-Тэрийг сайн мэдэхгүй байна. Гэр бүлийнхнээсээ асууж байгаагүй юм байна.

-Хэдхэн хоногийн өмнө та аймгийнхаа баяр наадамд түрүүлэн өнгөрсөн жилийн амжилтаа бататган хурц чимэг хүртсэн. Улсын наадамд зодоглохдоо энэ цолонд хүрнэ гэсэн итгэл дүүрэн байсан уу?

-Тийм. Начин цол хүртэж болох юм шиг л санагдаж байсан. Багш нар маань ч надад маш их зөвлөгөө өгсөн. Тэгээд ч миний биеийн болон сэтгэлзүйн бэлтгэл сайн хангагдсан. 2017 онд анх удаа улсын наадамд зодоглохдоо хөлний бэртэлтэй байсан болохоор санасандаа хүртэл барилдаж чадаагүй. Өнгөрсөн жил улсынхаа наадамд хүч үзье гэж бодож байсан ч бэлтгэл муу байсан болохоор хойшлуулчихсан байсан юм.

-Гэхдээ аймгийнхаа наадамд түрүүлсэн шүү дээ ...

-Тийм л дээ. Аймгийн харцага Н.Энхжаргалаар найм даван түрүүлсэн. Над шиг аймгийнхаа наадамд хоёр жил дараалан түрүүлсэн бөх гэвэл улсын заан Н.Жаргалбаяр, аймгийн хурц арслан Ж.Сундуй ах нар. Харин сумын заан цолоо би 2016 онд өөрийн төрсөн сумынхаа наадамд хүч үзэж хүртсэн.

-Таны үндсэн барилдааны суурь чөлөөт бөх үү?

-Тийм. Үндэсний бөхийг өөр ямар нэгэн бөхийн спортын төрөлтэй хослуулж хийвэл сайн юм шиг санагддаг.  

-Та “Боохой хэмээн алдаршсан улсын арслан Д.Данзангийн өлгий нутгийн бөх. Үүгээрээ их билэгддэг болов уу ...

-Тэгэлгүй яах вэ. Мөн нутаг усаараа бахархаж байна.

-Таны өндөр, жин хэд вэ?

-Цагааннуур суманд 1998 оны долдугаар сарын 1-нд төрсөн. 95 кг жинтэй, 180 см өндөр.

-Барилдааны тал гэвэл ...

-Баруун талтай. Гол үндсэн мэх сэрвүүгээс голцуу барилдаж, хонгодох, хөл авах мэхийг голлон хийдэг. 

-Ярилцсанд баярлалаа. Спортын улам их амжилт хүсэе. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Орхонбаяр: Наадмын өмнө Монгол Улсын начин цол хүртэж болох юм шиг л санагдаж байсан  
Үзсэн: 14834 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-08-11 19:24
Чөлөөт бөхөө л битгий орхиорой
munhk [127.0.0.xxx] 2019-07-25 13:25
сайн хүн сайхан монгол эр болж олон жил сайхан барилдаарай
Сэргэлэн [127.0.0.xxx] 2019-07-21 09:45
Миний дүү ирээдүйд Боохой ах шигээ болноо.Амжилт хүсье
Зочин [127.0.0.xxx] 2019-07-19 13:34
Нутгийн хүүдээ сайхан барилдаж амжилт гаргаж яваад нь баяр хүргэе. Олон , олон даваа хүлээж байгаа. Амилт
Нутгийн ах [127.0.0.xxx] 2019-07-19 00:37
Цолоо ахиулж.нутгийн ард түмнээ баярлуулаарай. Цол дагаж бяр.даруу зан ирнэ шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-18 12:35
Сайхан барилдсан.Авгай авах гэж яарах хэрэггүй.Ялангуяа хил давж энд тэндхийн хүмүүстай хутгалдсан хүүхнүүдээс хол явах хэрэгтэй.Хиймор лүндаа гэж айхтар эмзэг зүйл бг шүү
Уранцэцэг [127.0.0.xxx] 2019-07-17 19:20
Нутаг усныхаа нэрийг гарган мундаг амжилт үзүүлсэн дүүдээ баяр хүргэе. Аварга болоорой.
Д.Насанжаргал [127.0.0.xxx] 2019-07-17 09:59
Нутгийн бярлаг, цоглог, хийморьлог дүүдээ халуун баяр хүргэж цаашдынхан спортын замналд гялалзсан амжилт хүсье.
Зочин [127.0.0.xxx] 2019-07-16 10:35
Bayar hurgey ee. Za bi mundag gej ongirch bolohgui shu mongol tumnee bayarluulsan saihan boh garch ireh n gej harj baigaa shu daruu bas dahin daruu baij ulsinhaa naadamd olon turuuleerei. Yag Sodnomdorjiin zaluu nas haragdaad baina daa gehdee ogogdol bol iluu ym hamgiin gol n zov baival zaya n tushnee amjilt husey
Mip [127.0.0.xxx] 2019-07-15 12:02
сайн
Зочин [127.0.0.xxx] 2019-07-18 22:32
Багш.нөраараа бахархаж явдаг мундаг хүүхэд байна даа юу санасан есөн цагаан хүсэл нь наран мэт гийн бадарч явахыг хүссэн ерөөж сууна

Бидэнтэй нэгдээрэй