Шууд Chart

Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ

2019-07-15 11:47:16

ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 12-14-ны хооронд морьт харвааны аварга шалгаруулах олон улсын тэмцээн болж, Монгол Улсын тамирчин Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ.

Уг тэмцээнд 21 орны 80 гаруй тамирчин Орос, Унгар, Солонгос, Турк гэсэн дөрвөн төрөлд өрсөлдсөн бөгөөд Ө.Цамбын хамт Г.Гэсэр оролцсон байна.

Ийнхүү Орос харвааны төрөлд Ираны тамирчин Али Горчин алт, Оросын тамирчин Сергей мөнгөн медаль хүртжээ.

Түүнчлэн Ө.Цамба Унгар төрөлд шагналт тавдугаар байр эзлэв. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ө.Цамба Орос харвааны төрөлд хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1269 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй