Шууд Chart

Тэтгэврийн шинэчлэлийг дэлхийн жишигт хүргэнэ

2014-02-26 09:19:59

УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүн Д.Арвин өчигдөр Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Корали Жеьерсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтад Дэлхийн банкны Тэтгэврийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Марк Дорфман, Дэлхийн банкны зөвлөх Ричард Хинз, Насир Н. болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын албаны зөвлөх Ж.Чимгээ, референт М.Отгон нар оролцсон байна. Уулзалтаар Дэлхийн банкнаас нийгмийн салбарт хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр бэлтгэж байгаа төслүүдийн талаар товч мэдээлэл өгч нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болгох, тэтгэврийн тогтолцоог шинэчлэх чиглэлд Дэлхийн банк Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамтай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Мөн Дэлхийн банкнаас гаргасан Тэтгэврийн шинэчлэлийн асуудлаарх судалгааг УИХ-ын гишүүн Д.Арвинд танилцуулж,  санал бодлоо солилцсон байна.
Нийтэлсэн: О.Энхмаа

Тэтгэврийн шинэчлэлийг дэлхийн жишигт хүргэнэ  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй