Шууд Chart

Намын бүлгүүдэд эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийнэ

2014-02-26 09:31:00

Өчигдөр  Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, гишүүд ажлын уулзалт хийлээ.

Уулзалтын талаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын албаны дарга О.Очиржав товч танилцууллаа. Тэрээр “Ажлын уулзалтаар Монгол Улсын санхүү, эдийн засгийн өнөөгийн байдлыг авч хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг ойрын үед УИХ дахь улс төрийн намын бүлгүүдэд эдийн засгийн өнөөгийн байдлын талаар танилцуулга хийхээр боллоо” гэв.
Нийтэлсэн: О.Энхмаа

Намын бүлгүүдэд эдийн засгийн байдлын талаар танилцуулга хийнэ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй