Шууд Chart

Гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүчний асуудлаас сална

2014-02-26 09:58:22

Улаанбаатар хотын гэр хорооллын цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийн төслийг  боловсруулах ажлын хэсгийг өнөөдөр байгууллаа.  

Нийслэлийн  Засаг даргын захирамжийн дагуу байгуулагдсан тус ажлын хэсгийн даргаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал ажиллах бол ажлын хэсгийн бүрэлдэхүүд дүүргүүдийн Засаг даргын орлогч, холбогдох албаны мэргэжилтнүүд оржээ. Ажлын хэсгийнхэнд нийслэлийн Засаг дарга цахилгаан эрчим хүчгүй болон хүчдэлийн уналттай айл өрхийг цахилгаанаар хангах хөтөлбөрийг ирэх дөрөвдүгээр сарын 20-ны дотор боловсруулж Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанд оруулан хэлэлцүүлэхийг даалгасан байна.
 
Заасан хугацааны дагуу хөтөлбөр хэлэлцэгдэж батлагдвал нийслэлийн гэр хорооллын зарим иргэд ирэх зун гэхэд эрчим хүчний асуудлаас бүрэн салахаар болжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гэр хорооллын иргэд цахилгаан эрчим хүчний асуудлаас сална  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй