![](/uploads/201402/news/thumb/6f927a9c622964926e557e222b4dbb0d_x3.jpg)
Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль, тогтоомжийн биелэлтийг хангах зорилгоор Засгийн газрын өнгөрөгч 2012 онд гаргасан тогтоол, Шадар сайдын мөн 2012 оны тушаалын дагуу Хүүхдийн эрхийн нийтлэг шалгуур үзүүлэлтийн талаарх мэдээллийг үндэсний хэмжээнд цуглуулж Хүүхдийн мэдээллийн санг үүсгэн ажиллаж байгаа.
Увс аймгийн хувьд уг сангийн мэдээллийг 2011 оноос эхлэн жил бүр "Devinfo" программын дагуу 38 шалгуур үзүүлэлт 76 асуултаар бүрдүүлж байгаа бөгөөд энэ оны судалгааг сум бүрээр үүсгэж, дуусгасан байна. Тус программ нь Хүүхдийн талаарх судалгааг аймаг, сум, бүсээр нарийвчлан хүснэгт, графикт оруулан харах боломжтойгоороо онцлог ажээ.
Хүүхдийн талаарх мэдээллийн санг үүсгэжээ | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.