Шууд Chart

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 408 тамирчин өрсөлдөж байна

2019-07-17 13:29:58

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн дөрөв дэх удаагийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдрөөс 21 хүртэл Улаанбаатарт болж байна.

Монгол бөхийн өргөөнд болж буй тус тэмцээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээр дор зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд 2020” наадмын Test Event өсвөр үеийн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болсон байна.

Монголын жюү жицүгийн холбооноос өөрийн эх орондоо анх удаа хүлээн авч зохион байгуулах тус тэмцээнд 24 орны 400 гаруй тамирчин оролцохоор мэдүүлэг өгчээ. Энэ удаагийн тэмцээнд АНЭУ, Афганистан, Бахрайн, Йордан, БНСУ, Япон, Казахстан, Тайланд, Тайвань, Филиппин зэрэг орны тамирчид оролцож буй.

Жюү жицүгийн тивийн тэмцээнийг шүүхээр 13 орны 19 шүүгч ажиллаж байгаа бөгөөд манай улсаас гурван шүүгч багтжээ. Тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд 331, өсвөрийн тэмцээнд 77, нийт 408 тамирчин өрсөлдөж байна.

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu, Duo System гэсэн дөрвөн төрлөөр болно. Ne Waza, Fighting Jiu Jitsu, Contact Jiu Jitsu гэсэн гурван төрөлд эрэгтэй 56, 62, 69, 77, 85, -94, +94 кг, эмэгтэй 45, 48, 52, 57, 63, -70, +70 кг-ийн жингүүдэд өрсөлдөнө. Duo System-ийн төрөлд өрсөлдөөн жингүй ангиллаар медалийн эздээ тодруулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Жюү жицүгийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 408 тамирчин өрсөлдөж байна   
Үзсэн: 571 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй