Хонконгт өнгөрөгч ням гарагт болсон эсэргүүцлийн арга хэмжээний үеэр жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ. Энэ үеэр 47 хүнийг саатуулсан тухай Хонконгийн цагдаагийн газраас мэдээллээ.
Жагсагчдыг хууль бус цуглаан хийсэн, цагдаа нар луу халдсан, цагдаа нарыг үүргээ гүйцэтгэхэд саад учруулсан, зэвсэг авч явсан зэрэгт буруутгасан байна. Мөргөлдөөний үеэр 13 цагдаа гэмтэж бэртсэнээс тав нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй юм байна.
| Жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарчээ | ||
| Үзсэн: 852 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.