Шууд Chart

Хальтиргаатай замуудад бодис цацах ажил үргэлжилж байна

2014-02-26 10:40:26

Улаанбаатар хотод өчигдөр цас орсон. Хайлж мөстсөн замууд дээр өчигдөр 15:00 цагаас өнөө өглөөний 06:00 цаг хүртэл "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын Тээвэр үйлчилгээний албаны 12 тусгай тоноглогч машин, 24 хүний бүрэлдэхүүнтэйгээр Нийслэлийн зургаан дүүрэгт буюу Зүүн дөрвөн зам, Сансрын тунель, Доржийн гудамж, Дарь-Эхийн уулзвар, Сөүлийн гудамж, Бөхийн өргөө, Чулуун овоо, Офицер, Улиастай, Бэлх сэлх, Санзай, Их сургуулийн гудамж,  МУБИС, Чингисийн өргөн чөлөө, Зайсан цогцолбор, Санзай, Долоон буудал, Их тойруу, Нарны зам, Энхтайваны гүүр, Нарны гүүр, Тээврийн товчоо, Чингүнжавын гудамж, Моносын уулзвар, Саппорогийн тойрог, Хорооллын эцэс, 10 дугаар хороолол, Бага тойруу, Баянбүрд, Тасганы овоо, Зурагт, Хөтөл, Баянхошуу зэрэг чиглэлүүдэд нийт 42 тонн бодис цацсан байна.
 
Мөн Чингисийн талбайн цасыг өчигдрийн 18:30 минутаас 22:00 цаг хүртэл дөрвөн камаз машинаар, өнөө өглөөний 07:30 минутаас Зүүн салбарын Шуурхай бригадын 20 зам талбайн үйлчлэгч цэвэрлэж байгаа аж.
 
Мөн Замын цагдаагийн газрын дуудлагын дагуу хальтиргаа гулгаа үүссэн замуудад бодис цацах ажил үргэлжлэн явагдаж байгаа ажээ.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хальтиргаатай замуудад бодис цацах ажил үргэлжилж байна  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй