Шууд Chart

"Авто худалдааны цогцолбор"-т 14.000 зогсоол барина

2014-02-26 11:03:27

Өнгөрсөн долоо хоногт нийслэлээс "Авто худалдааны нэгдсэн цогцолбор"-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталсан.

Нийслэлийн Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэдээлснээр "Авто худалдааны төвийн нэгдсэн цогцолбор"-ыг СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 22-ын товчооноос 1.7 орчим км зайд 130 га газарт барихаар хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг боловсруулсан байна.

Төлөвлөж байгаагаар цогцолборт сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбай, авто эскпо зохион байгуулах нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8.7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36.7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байх аж.

Авто зогсоолуудыг  "Toyotа",  "Ford", "Nissan" зэргээр нь ангилан байрлуулж болохоор хийх юм байна.   Цогцолборт барих барилгуудын дулааныг гурван  бие даасан дулааны эх үүсвэрээс хангахаар төлөвлөжээ. Мөн усан хангамжийг хэрэгцээний усыг хайгуул хийж бие даасан байдлаар шийджээ.  
Нийтэлсэн: О.Энхмаа

"Авто худалдааны цогцолбор"-т 14.000 зогсоол барина  
Үзсэн: 1616 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй