Шууд Chart

Э.Содномпилжээ өөрийнхөө рекордыг гурван кг-аар ахиулж, алтан медаль хүртлээ

2019-07-19 09:18:31

Казахстан Улсын нийслэл Нур-Султан хотод болж буй пара пауэрлифтингийн ДАШТ-ээс Монгол Улсын гавьяат тамирчин Э.Содномпилжээ 107 кг-ын жинд алтан медаль хүртлээ.

Тэрбээр 247 кг өргөсөн амжилтаар дэлхийн рекордыг шинэчлэв. Өмнөх рекорд нь 244 кг байсан юм.

Энэ удаагийн тэмцээн долоодугаар сарын 11-21-ны хооронд үргэлжлэх бөгөөд 77 орны 2700 тамирчин оролцож буй. 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Э.Содномпилжээ өөрийнхөө рекордыг гурван кг-аар ахиулж, алтан медаль хүртлээ   
Үзсэн: 1388 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй