Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна

2019-07-19 14:12:32

Долоодугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд болон Хангай нурууны өврийн Онги гол Сайхановоо сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-50 см нэмэгдэж, Онги гол үерийн түвшинд хүрсэн бол Сэлэнгэ мөрөн олон жилийн дундаж түвшинг 30-135 см давсан байна.

Долоодугаар сарын 20-нд Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин 20-35 см нэмэгдэж, Зүүнбүрэн сум орчимд үерийн түвшинд хүрч үерлэнэ. Мөн Үүр, Байдраг, Хархираа, Хариг, Ховд зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см давсан хэвээр байна. Ойрын өдрүүдэд бараг нийт нутгаар түр зуурын, гэнэтийн, хүчтэй аадар бороо орох төлөвтэй ба жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин богино хугацаанд огцом нэмэгдэх магадлал өндөр тул нийт ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-19


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 732 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй