Хятадын “Хуавэй” корпораци АНУ дахь судалгаа шинжилгээний салбарынхаа нийт ажилтны гуравны хоёрыг цомхотгож байгаа талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.
Цахиурын хөндий, Сиэтл, Чикаго, Далласт оффистой энэ салбар 850 ажилтныхаа 600 гаруйг цомхотгох юм байна. Их сургууль, судлаачидтай ажиллах зорилгоор байгуулсан энэ салбар өнгөрсөн онд 510 сая ам.долларын ашиглалтын зардал гаргажээ.
Компаниас АНУ-ын салбараа цомхотгохоор болсноо Вашингтоны хоригтой холбон тайлбарлаж байна.
| “Хуавэй” корпораци АНУ дахь салбарын ажилтнуудынхаа гуравны хоёрыг цомхотгоно | ||
| Үзсэн: 805 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.