Шууд Chart

Дөрвөн төслийг 28.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ

2014-02-27 09:00:20

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах тухай  захирамж гаргажээ.

Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр он дамжин хэрэгжих хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний жагсаалтыг гаргаж батласан байна. Жагсаалтаар нийт дөрвөн төслийг санхүүжүүлэх 28.2 тэрбум төгрөгийн 2014 онд санхүүжүүлэх 11.2 тэрбум төгрөгийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж, уг төслүүдийн ажлыг дуусгахаар болжээ.
Тодруулбал, Нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэгт Нийтийн биеийн тамирын дугуй, Гүйлтийн зам талбай, Сүхбаатар дүүрэгт Халамжийн орон сууцны барилга, Хан-Уул дүүрэгт 240 ортой цэцэрлэгийн барилга,  Баянгол дүүрэгт 20 дугаар сургуулийн давхрын өргөтгөл зэргийг барихаар төлөвлөж санхүүгээ төсөвлөжээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Дөрвөн төслийг 28.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлнэ  
Үзсэн: 693 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй