ОХУ-ын Эрхүү мужид Чернобылийн ослоос дутахааргүй хор уршиг тарих аюул учраад байгаа талаар тус улсын Байгалийн нөөцийг хянах албаны дарга Светлана Радионова мэдэгдлээ.
Тодруулбал, өмнө нь химийн бодис үйлдвэрлэдэг байгаад хаягдсан Усолье-Сибирское хотын "Усольехимпром" үйлдвэрийн орчимд их хэмжээний мөнгөн ус хадгалагдаж байгаа нь Ангар мөрнийг бохирдуулах аюулыг дагуулж байгаа аж.
Светлана Радионовагийн үзэж байгаагаар тус бүс нутаг их хэмжээний мөнгөн усаар бохирлогдсон учир тус үйлдвэрт цэвэрлэгээ хийж, орчныг нөхөн сэргээх шаардлагатай байгаа гэнэ. Үйлдвэрт химийн хорт бодис их хэмжээгээр байгаа бөгөөд зарим нь даралттай орчинд савлагдан хадгалагдаж үлджээ.
Энэ талаар түүний хэлснийг иш татан Оросын GAZETA.ru цахим хуудаснаа мэдээлжээ. Мөн экологийн гамшгийн бүс нутаг хэмээн нэрлэгдээд байгаа тус үйлдвэрийн нөхцөл байдлыг харуулсан фото мэдээ нийтэлснийг та бүхэнд хүргэж байна. Эх сурвалж: gazeta.ru








| Дараагийн Чернобыль болох аюул Эрхүү мужид тулгараад байна | ||
| Үзсэн: 4038 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.