
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 25-ны 20 цагаас 07 дугаар сарын 26-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар бороо орно. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 15-20 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хэнтийн уулархаг нутгаар бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи шөнөдөө зүүн хойноос секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 14-19 хэм, бусад нутгаар 17-22 хэм, өдөртөө нутгийн баруун хэсгээр 27-32 хэм, бусад нутгаар 32-37 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 25-27 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 27-ноос 07 дугаар сарын 31-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, баруун, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 27,28-нд нутгийн зарим газраар, 29-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. Хугацааны сүүлээр нутгийн зүүн хагаст сэрүүснэ.
Улаанбаатарт шөнөдөө 16 хэм дулаан | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.