
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Булган, Сэлэнгийн нутаг, Хэнтийн баруун хэсгээр ахиухан хэмжээний усархаг бороо орно.
Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр нутгийн төв хэсгээр үргэлжилсэн бороо, бусад нутгаар түр зуурын дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2019 оны 07 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг.Төвийн аймгуудын ихэнх нутгаар үргэлжилсэн бороо, баруун болон зүүн аймгуудын ихэнх, говийн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун болон төвийн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 30-35 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 19-21 хэм дулаан байна.
2019 оны 07 дугаар сарын 28-наас 08 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн хойд хагаст, 29-нд төв болон зүүн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 30-нд нутгийн зүүн хагаст, 31-нд баруун болон зүүн аймгуудын хойд хэсгээр үргэлжилсэн бороо орно. Салхи 28, 29-нд нутгийн зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд сэрүүхэн Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 13-18 хэм, Алтайн өвөр говь болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан байна. 30-нд нутгийн баруун хэсгээр, 31-нд ихэнх нутгаар дулаарна.
Усархаг бороо орно | ||
Үзсэн: 1322 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.