Ираны зураач Али Мири-гийн бүтээл болох хүүхэд насны дурсамжийг харуулсан цуврал зураг энэ өдрүүдэд цахим сүлжээнд шуугиан тарьж байна. Түүний энэхүү бүтээлүүдийг харсан хэн ч хүүхэд насныхаа гэгээхэн хөгжилтэй дурсамжуудаар аялах мэт болдог аж.
Хүүхэд бүр хурдан том болохыг яардаг бол харин насанд хүрэгчид бага насныхаа цаг хугацаанд очиж, хүүхэд болж хувирахыг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэсэн хэдий ч өдгөөг хүртэл цаг хугацааны машиныг хараахан бүтээгээгүй байгаа учир насанд хүрэгчдийн энэхүү хүсэл мөрөөдөл биелэгдээгүй хэвээр л байна.
Харин Ираны зураачийн энэхүү цуврал бүтээл хүмүүст тэднийг бага насных нь дурсамжид хүргэж, гэр бүлээрээ хамт хивсэн дээр сууж, дуртай хүүхэлдэйн киногоо үзэж, үе тэнгийнхэнтэйгээ хэрхэн тоглож, инээж баясаж байсан аз жаргалтай мөчүүдийг чинь сануулах юм. Бүгдээрээ авьяаслаг зураачийн хүүхэд насны дурсамжаар хамтдаа аялцгаая.
"Бид хүүхэд насандаа ийм л байсан..." | ||
Үзсэн: 2257 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.