Шууд Chart

Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан

2019-07-28 14:51:05

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо орох тул болзошгүй үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 07 дугаар сарын 28-ны 20 цагаас 07 дугаар сарын 29-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн зүүн хэсгээр бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 14-19 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 13-18 хэм, бусад нутгаар 16-21 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 24-29 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бага зэргийн бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 9-11 хэм, өдөртөө 16-18 хэм дулаан байна.

2019 оны 07 дугаар сарын 30-наас 08 дугаар сарын 03-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

30-нд нутгийн зүүн хагаст үргэлжилсэн бороо, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсэг, 08-р сарын 01-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 02-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи 30-нд говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. 30-нд нутгийн зүүн хагаст, 8-р сарын 02-нд нутгийн баруун хагаст сэрүүн байх боловч бусад хугацаанд дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.


Улаанбаатарт шөнөдөө 11 хэм дулаан  
Үзсэн: 622 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй