Шууд Chart

Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!

2019-07-29 14:00:00

Долоодугаар сарын 29-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Шишхэд, Эг, Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Зэлтэр, Сөгнөгөр, зүүн хажуугийн Онон, Балж, Хангай нурууны арын Идэр, өврийн Буянт зэрэг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-35 см нэмэгдэж, Бэлтэс, Үүр, Онон, Хэрлэн, Хүдэр, Зэлтэр, Сөгнөгөр, Ховд, Хархираа,  Туул гол Улаанбаатар хот, Алтанбулаг сум орчимд үерийн түвшинг 10-95 см, Хэрлэн Багануур дүүрэг, Балж гол Дадал сум орчимд үерийн аюултай түвшинг 5-15 см даван тус тус хүчтэй үерлэж байна.

Долоодугаар сарын 30-нд Туул гол Улаанбаатар хот орчимд усны түвшин 25 см нэмэгдэж, үерийн түвшинг 35 см даван үерлэнэ. Иймд дээр дурьдсан гол болон гол мөрний саваар нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж, аялаж, амарч, зугаалж буй хүмүүсийг  үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Гадаргын усны судалгааны хэлтэс
2019-07-29


Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1360 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй