Шууд Chart

Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан

2019-08-03 08:29:14

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн зүүн хагаст хална.

2019 оны 08 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын зүүн, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 19-24 хэм, Алтайн өвөр говь, говь болон зүүн аймгуудын нутгаар 31-36 хэм, бусад нутгаар 26-31 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. 29-31 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 04-нөөс 08 дугаар сарын 08-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд зүүн аймгуудын нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 7-нд зүүн аймгуудын нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, цаашдаа нутгийн зүүн хагаст сэрүүсч Монгол-Алтайн нуруу, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 16-21 хэм, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.


Улаанбаатарт өдөртөө 31 хэм дулаан  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй